Бизнесийг дэмжих
Дундаж давхаргыг дэмжигч, үндэсний тэргүүлэгч банкны хувьд бид жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнесүүдийн тогтвортой өсөлтийг хангах олон талт, цогц дэмжлэгийг үзүүлж байна.
Хөтөлбөрүүд
Инкубатор төв нь бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь амжилттай тэлэхэд чиглэсэн шат дараалсан хөтөлбөрүүдийг санал болгож байна.
Бизнесийн хурдасгуур
Гарааны болон бичил бизнесийг хөгжүүлэх, бизнесийг богино хугацаанд өсгөх хурдасгуур төсөл хөтөлбөрүүд.
Сургах, хөгжүүлэх үйлчилгээ
Бизнес болон санхүүг удирдах мэдлэг олгох суурь болон ахисан түвшний сургалт, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр.
Ганцаарчилсан менторшип
Туршлагатай мэргэжилтнүүдийн нарийвчилсан зөвлөгөө, чиглүүлэг бүхий ганцаарчилсан сургалтууд.
Чуулга уулзалт
Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон төр, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэсэн арга хэмжээнүүдийг тогтмол санаачлан зохион байгуулна.
Хэлэлцэх асуудал & Гарц гаргалгаа
Салбарын хөгжлийн чиг хандлага, бизнесүүдэд тулгарч буй нийтлэг сорилтуудыг хэлэлцэж, хамтын шийдэл олох зорилготой. Энэ нь оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, цаашдын бодлогыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх үнэ цэнтэй талбар байх болно.
Гарааны болон бизнесийн зээл
Өөрийн бизнесээ эхлүүлж буй болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэдээ зориулан таатай нөхцөл бүхий санхүүжилтүүдийг олгож байна.
Өрхийн бизнесийн зээл
- Хугацаа: 40 сар хүртэл
- Хүү: 14.4%-15.6% жилийн
- Үндсэн зээлээс дээд тал нь 6 сар хүртэл чөлөөлөх боломжтой
Гарааны бизнесийн эргэлтийн хөрөнгө
- Хугацаа: 40 сар хүртэл
- Хүү: 14.4%-15.6% жилийн
- Үндсэн зээлээс дээд тал нь 6 сар хүртэл чөлөөлөх боломжтой
Гарааны бизнесийн хөрөнгө оруулалт
- Хугацаа: 96 сар хүртэл
- Хүү: 14.4%-15.6% жилийн
- Үндсэн зээлээс дээд тал нь 12 сар хүртэл чөлөөлөх боломжтой
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд
- Хугацаа: 40 сар хүртэл
- Хүү & Шимтгэл: Жилийн 15.6%, Шимтгэл 1.0%
- Үндсэн зээлээс 12 сар чөлөөлөх, компани/хоршооны 50%-иас дээш хувийг эмэгтэй хүн эзэмшдэг байх
Санамж: Дээрх зээлийн бүтээгдэхүүнүүдийг авахын тулд "Эрүүл иргэн хадгаламж"-ийн бүтээгдэхүүнд заавал хамрагдсан байх шаардлагатай.
Хүүг сар бүр, үндсэн зээлийг бизнесийн мөнгөн урсгалтай уялдуулан тогтоох уян хатан боломжтой.
Үзэсгэлэн худалдаа
Дэмжих үйлчилгээний хүрээнд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, борлуулалтыг дэмжих зорилгоор үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулна.
- Бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, B2B түншлэлийг дэмжих
- Туршлага солилцох үйлдвэрлэлийн аялал зохион байгуулах
Зөвлөх үйлчилгээ
Асуудлыг оновчтой тодорхойлох, зөв шийдлийг санал болгох, үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх замаар таны бизнесийн тасралтгүй хөгжлийг хангана.
- Хөнгөлөлттэй төсөл, хөтөлбөрт хамруулах боломж судалж гарц гаргах
- Банкны тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр найдвартай хангах
Хамтын ажиллагаа
Төрийн банк нь иргэд болон бизнес эрхлэгчдийг дэмжих нийтлэг зорилго бүхий төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшлийнхэнтэй өргөн цар хүрээнд хамтран ажилладаг. Ингэснээр талуудын оролцоог цогц байдлаар хангаж, нэгдмэл үнэ цэнийг бүтээж байна.
Хамтран ажиллах хүсэлт илгээх