ТӨРИЙН БАНК • ИНКУБАТОР ТӨВ

Санхүүгийн боловсрол

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, зөв дадал хэвшүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг танд санал болгож байна.

Сурагчдад зориулсан хөтөлбөр

Ирээдүйн санхүүгийн сайн зуршлыг бага наснаас нь эхлүүлж, мөнгөний үнэ цэнэ, хадгаламжийн ач холбогдлыг ойлгуулах зорилго бүхий тусгай хөтөлбөр.

Хөтөлбөрийн агуулга

  • Мөнгөний үнэ цэнэ, түүнийг хэрхэн зөв зарцуулах талаарх үндсэн ойлголт
  • Мөрөөдөлдөө хүрэх хадгаламжийн төлөвлөгөө гаргах аргачлал
  • Цахим орчин дахь санхүүгийн аюулгүй байдлын анхан шатны ойлголт
Students learning about finance
Herders Nature

Малчдад зориулсан хөтөлбөр

Улирлын чанартай орлоготой малчдын онцлогт тохируулан, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, тогтвортой хуримтлал үүсгэхэд чиглэсэн цогц мэдлэг олгох сургалт.

Хөтөлбөрийн агуулга

  • Орлого, зарлагаа улирлын онцлогтой уялдуулан үр дүнтэй төлөвлөх
  • Малын даатгал болон үүсэж болох байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх санхүүгийн арга хэрэгслүүд
  • Алсын зайнаас цахим банкны үйлчилгээг аюулгүй, бүрэн дүүрэн ашиглах заавар

Санхүүгийн мэдлэг, ойлголт

Амжилттай хувь хүн байхын тулд санхүүгийн дараах 4 үндсэн ойлголтыг өөриймшүүлэх нь чухал.

1

САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГ

Зээлийн болон хадгаламжийн хүү, Инфляци, Мөнгөний үнэ цэнэ, Эрсдэл ба өгөөж талаарх ойлголт.

2

САНХҮҮГИЙН ЗАН ТӨЛӨВ

Өрхийн төсөв зохиох, Хуримтлал үүсгэх, Тэтгэврийн төлөвлөлт гаргах, Зөв бүтээгдэхүүн сонголт хийх.

3

САНХҮҮГИЙН ХАНДЛАГА

Хадгаламжид хандах хандлага болон цаг хугацааны хүчин зүйлийг ухаалгаар сонгох.

4

САНХҮҮГИЙН ОРОЛЦОО

Санхүүгийн бүтээгдэхүүний талаарх мэдлэг, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэх, зөв сонголт хийх ур чадвар.

Хуримтлал үүсгэх 5 алхам

1

ОРЛОГО, ЗАРДЛАА ХӨТӨЛ

Өрхийн орлого, өрхийн зардлаа сар бүр хөтөлдөг бай.

2

ӨРХИЙН ТӨСӨВ ЗОХИОХ

Хэмнэж болох зардлаа хасч, орлого зардлын төлөвлөгөө буюу Өрхийн төсвөө гаргах

3

ЗОРИЛГОО ЭРЭМБЭЛЭХ

Хуримтлал хийх зорилгоо ач холбогдлоор нь жагсаан бичиж эрэмбэлэх

4

ХУРИМТЛАЛЫН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ

Хуримтлал хийж болох хэмжээг тодорхойлох

5

ХУРИМТЛАЛЫН ХЭЛБЭРЭЭ ТОДОРХОЙЛОХ

Урт ба богино хугацааны хуримтлалын зорилгоос хамааруулан хэлбэрийг тодорхойлох

Хуримтлал хадгаламжийн ашиг тус

Тэтгэвэрт гарахдаа 100 сая төгрөгийн хуримтлалтай болохын тулд сард хэдийг хадгалах хэрэгтэй вэ?

Нас Сар бүр хуримтлуулах
50 НАС 444,550₮
40 НАС 106,450₮
30 НАС 31,150₮
20 НАС 9,600₮
* Жилийн бодит хүү: 12.9% * ХХОАТ: 10%

Бага багаар хуримтлуулах боломжууд

АВТОМАТ ХУРИМТЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Картын худалдан авалтаас автоматаар хуримтлуулах. (Жишээлбэл, 7600₮ төлбөр хийхэд 8000₮ рүү бүхэлчилж 400₮ хуримтлуулах).

ЗАХИАЛГАТ ШИЛЖҮҮЛГҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Өөрийн тохируулсан хуваарийн дагуу данснаас автоматаар татах үйлчилгээ.